Monday, March 4, 2013

JACKTOUR #1 Бидний сэтгэгдэл

Билгүүн: Амьдрал үргэлжилсээр, өдөр бүр нэг л хэвийн урьдны хийдэг зүйлсээ хийсээр удаан хугацаа өнгөрчээ. Өөрчлөлтүүд хйиж байгаагүй зүйлс, амьдралдаа хийсэн шинэчлэлтүүдийн нэг нь JACKTOUR байлаа. Сайхан хүмүүс, орчин, харилцаа, үйл явдалын дунд нэг өдрийн гайхамшигтай өнгрөөлөө. Бүх зүйл шинэлэг байлаа учир нь ихэнх нь бие биенээ танихгүй энэ нь зугаалгыг маань илүү сонирхолтой болгож өгсөн. Яг 100 боллоо. (Үгнүүдийг минь тоолж баг алавдаа :P)

Пүүжээ: Яаж easy and fun байж болдгийг залуус маань ёстой ч үзүүллээ дээ. Бүх юм сайхан таарсан, балжинням дашнямтай өдөр шиг л байлаа. Их зүйлийг дотроо эргэцүүллээ. Бидний анзаардаггүй зүйлс амьдралд их юм билээ. Гүйэ тэр талбайн төв цэг дээр чинь нийслэл хотын нэрийн түүхэн өөрчлөлтүүдийг бичсэн байдгийм бналээшд. SunglassesSunday- дахиад хурдан болоосой ;) 


Хулан: За 100 үгтэй сэтгэгдэлээ бичье ээ. За эхнээс нь бол өглөө хоцорч очоод жоохон өөрөөсөө ичсэн гэсэн хэдий ч бөөндөө хүлээж байсанд нь аягүй баярласан шүү. Музей хаалттай байсанд бас жоохон гонссойхон. Гэхдээ ямар ч планд баригдалгүй шууд шинэ маршрутаар явж цагийг зугаатай өнгөрөөх сайхан байлаа. Би уг нь Галерейн бараг тавилга болсон хүн гэхдээ ийм гоё юм мэдчий гэсэн хүсэл эрмэлзэлтэй залуучуудтай галерей үзэх их гоё байсан. Орой эргээд ирэхэд бас яах бол дэмий ч юм уу гэж байсан харин гайгүй шүү. Хамгийн гол нь залуучууд маань өөрсдөө эрч хүчтэй бас анх уулзсан гэлтгүй нээлттэй байж чадсан нь таалагдсан. Манайхан гоё оо гоё (Бараг өдрийн тэмдэглэл бичжээ) 

Амка: Zia unuudur bagahan hesegt hamt bsan ch gelee Jacktour mash ih taalagdlaa. Bi ene gallery -ruu yeruusuu orj uzej bgagui shu :P zundu shan uran buteeluud bdag yum bn. Bas yagaad ch ym ih taibshraliig olj avah shig bolsoon. Daraa dahij ochij bnaa :) unuudur irsen buh tsarailag ohiddo bolon gants shan zaluudaa bayarlalaa hehe. Tsaashid ulam olon aylald hamtdaa baitsgaay Shan amraarai ^^ Ууганаа: Зүгээр л очиж үзье гэсэн газартаа очиж, хийж үзэхсэн гэсэн зүйлээ биелүүлж, юунд ч баригдалгүй сайхан явлаа. Уг нь хүсдэг ч ганцаардаад аялж чаддаггүй тийм нэг газрууд байдаг даа. JACKTOUR-ийнхан бүгдээрээ нэг явж үзэхсэн гэсэн газраараа явсан болов уу гэж бодож байна. За тэгээд замын хашлага дагаж нарлалаа, мундаг мэргэлдэг эмээг биширлээ, зөндөө шинэ найзуудтай боллоо. Ер нь бол өөр юу ч бодолгүй, ажил амьдралынхаа тойргоос 1 өдөр гараад хотын хаврийн нэг өдрийг өөртөө шинээр нээвээ гэж. 



Ууганаа: Зүгээр л очиж үзье гэсэн газартаа очиж, хийж үзэхсэн гэсэн зүйлээ биелүүлж, юунд ч баригдалгүй сайхан явлаа. Уг нь хүсдэг ч ганцаардаад аялж чаддаггүй тийм нэг газрууд байдаг даа. JACKTOUR-ийнхан бүгдээрээ нэг явж үзэхсэн гэсэн газраараа явсан болов уу гэж бодож байна. За тэгээд замын хашлага дагаж нарлалаа, мундаг мэргэлдэг эмээг биширлээ, зөндөө шинэ найзуудтай боллоо. Ер нь бол өөр юу ч бодолгүй, ажил амьдралынхаа тойргоос 1 өдөр гараад хотын хаврийн нэг өдрийг өөртөө шинээр нээвээ гэж.